УННМ төлөвлөгөө боловсруулалт

УННМ төлөвлөгөө боловсруулалт

Умард говийн гүвээт- Халхын дундад талын сав газрын захиргаа нь тухайн сав газартаа Усны тухай болон бусад холбогдох хууль журмын хэрэгжилтийг хангах, усны асуудлаар салбар дундын зохицуулалтыг хийж ажиллах үүрэг бүхий БОАЖЯамны шууд удирдлаган доорх төрийн захирааны байгууллага юм.

Умард говийн гүвээт- Халхын дундад талын сав газрын захиргаа нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2014 оны 1 сарын 13-ны өдрөөс 3 албаны 12 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Тус сав газар Монгол орны нутагт дэвсгэрийн 11, 3% бүхий тал хээр, говийн бүсийг хамарна.  Үүнд 8 аймгийн 58 сум Улаанбаатар хотын  1 дүүргийн нутаг дэвсгэр багтдаг. Стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордууд оршино. 

Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа нь тухайн сав газартаа Усны тухай болон бусад холбогдох хууль журмын хэрэгжилтийг хангах, усны асуудлаар салбар дундын зохицуулалтыг хийж ажиллах үүрэг бүхий БОАЖЯамны шууд удирдлаган доорх төрийн захирааны байгууллага юм.

Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа нь Дорноговь аймгийн Сайншанд суманд 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 3 албаны 12 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Тус сав газар Монгол орны нутагт дэвсгэрийн 9% бүхий тал хээр, говийн бүсийг хамарна.  Үүнд 4 аймгийн 23 сумын нутаг дэвсгэр багтдаг. Стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордууд оршино. 

Алтай Өвөр говийн сав газрын захиргаа нь тухайн сав газартаа Усны тухай болон бусад холбогдох хууль журмын хэрэгжилтийг хангах, усны асуудлаар салбар дундын зохицуулалтыг хийж ажиллах үүрэг бүхий БОАЖЯамны шууд удирдлаган доорх төрийн захирааны байгууллага юм.

Алтай Өвөр говийн сав газрын захиргаа нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 3 албаны 12 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Тус сав газар Монгол орны нутагт дэвсгэрийн 11% бүхий тал хээр, говийн бүсийг хамарна.  Үүнд 4 аймгийн 22 сумын нутаг дэвсгэр багтдаг. Стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордууд оршино. 

Сав газруудын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулах нь 

Энэхүү судалгааны гол зорилго нь уул уурхайн үйл ажиллагаа идэвхжисэн, газрын доорх усны нөөц нь хязгаарлагдмал байдаг сав газрын хүрээнд хүн амын усны нөөцийн тогтвортой байдлыг хангахад оршино.

Уг ажлын хүрээнд ус олборлолтыг хэтрүүлснээс үүсэж болзошгүй усны хомсдолоос сэргийлж, сав газраас хамааралтай экосистемийг хамгаалахын тулд  уул уурхайн хот суурин газрын усны хэрэгцээ болон бүх усны үйл ажиллагааны нөөцийн эзлэх хувийг тодорхойлох болно. Мөн уг судалгаагаар сав газрын хэмжээнд ус ашиглагч, хэрэглэгч зэрэг оролцогч талуудтай хамтран усны нөөцийг хамгаалах, түгээх, ашиглах, дахин боловсруулах боломжийг нэмэгдүүлж, сав газрын менежментийг сайжруулж, улмаар ирээдүйн хөгжилд анхаарлаа хандуулах боломжийг олгох болно. 

Сав газруудын УННМ төлөвлөгөө боловсруулах ажлын даалгавартай танилцана уу. 

Умард Говийн Гүвээт Халхын Дундад талын сав газрын Усны нөөцийн нэгдсэн Менежментийн төлөвлөгөө боловсруулах төсөл
Галба Өөш Долоодын Говийн сав газрын Усны нөөцийн нэгдсэн Менежментийн төлөвлөгөө боловсруулах төсөл
Алтайн Өвөр Говийн сав газрын Усны нөөцийн нэгдсэн Менежментийн төлөвлөгөө боловсруулах төсөл
Умард Говийн Гүвээт Халхын дундад талын СГ УННМТ-нмй ажлын даалгавар
Галба Өөш Долоодын Говийн сав газар УННМТ-ний ажлын даалгавар
Алтайн өвөр говийн сав газар УННМТ-гөө боловсруулах ажлын даалгавар

Холбогдох материалууд:  


Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа
Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа
Алтайн Өвөр говийн сав газрын захиргаа 
 Сав газрын захиргааны 2014-2018 оны Сургалт сурталчилгааны тайлан  
Тайлан 2014-2018 он  
Ус эрүүл ахуй 
Ус танд ашигтай 

Ус ба Хүн 
 Усны хатуулаг 

Сав газрын  зурагнууд 
Ариун цэврийн байгууламж ба эрүүл мэнд  

Тоолуур 
Байгаль орчны менежментийн тухай жилийн төлөвлөгөө 

Төлбөр 
Байгаль орчныг хамгаалах,  нөхөн сэргээх арга хэмжээнд
 зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам  

Хуралдааны урилга 3 
 Дэлхийн усны өдөр  

Ус ба ирээдүй 
Таны өдөр тутмын хэрэглээ ундны усны тухай 

Ус ба тогтвортой хөгжил 
 Умард говийн гүвээт халхын дундад талын сав газарт 1
 шоометр ус  

Ус дутах 
Умар говийн гүвээт халхын дундал талын сав газрын
захиргааны танилцуулга  

Ус хадгалах 
Ундны ус  

Сав газрын зураг 
Ундны усны сав ба эрүүл мэнд 

Ундны усны тухай 


Ус ашиглагчдад олгох зөвшөөрөл 


Ус дутвал яах вэ 


Усны танин мэдэхүй 1 

Ус  танин мэдэхүй   

Ус чандмань эрдэнэ  13 


Усны танин мэдэхүй 2 


 Усны танин мэдэхүй  4 


Хамгаалалтын бүс 1 


 Хамгаалалтын бүс 2 


Цооног тоноглох гарын  авлага  


 Энгийн уурхайн худаг байгуулах зөвлөмж