УРИЛГА

            НҮҮРСНЭЭС НИЙЛЭГ БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН 

БҮС НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН ТӨСӨЛИЙН 

ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 


Эрхэм хүндэт, 

Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур болон Налайх дүүрэг, Төв аймаг, Төв аймгийн Зуунмод, Баяндэлгэр, Алтанбулаг, Архуст, Эрдэнэ болон Сэргэлэн сумдын ард иргэд, малчид төрийн болон ТББ-ууд, АНН та бүхнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл ( МИНИС) болон Зөвлөх баг Грийнтрендс ХХК-ний хамтран зохион байгуулж буй “Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ (БНБОҮ)-ний тайлангийн төсөл”-ийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хэлэлцүүлгийн зорилго: “Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн БНБОҮ-ний тайлангийн төслийн талаарх мэдээллийг холбогдох талуудад түгээж, ил тод хүртээмжтэй болгох, хэлэлцүүлэх, тэдгээрээс үнэлгээний тайланд санал зөвлөмж авах  замаар тайланг сайжруулж эцэслэн боловсруулах. 

Хэлэлцүүлгийн оролцогчид: Улаанбаатар хотын ЗДТГ, Захирагчийн алба,  ИТХ,  Байгаль орчин,  аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  Нийслэлийн байгаль орчны газар,  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар,  Туул голын сав газрын захиргаа,  Байгаль орчны иргэний зөвлөл, 2, 3 болон 4 дүгээр Дулааны цахилгаан станцууд, судалгаа шинжилгээний хүрээлэн  болон холбогдох их сургуулиуд, дээр дурдсан дүүргүүдийн ЗДТГ болон ИТХ, Байгаль орчин, агаарын бохирдлын мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн  4, 5,6,9,10,12,13,14, болон 16 хорооны засаг дарга нар, Иргэдийн нийтийн хурал, ард иргэд, Сонгино хайрхан дүүргийн 20 болон 22 хорооны засаг дарга нар, Иргэдийн нийтийн хурал, дээр дурдсан аймаг сумдын ЗДТГ, ИТХ, ЗДТГ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар, ХААГ, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчид, Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хэрлэн голын сав газрын захиргаа, ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлүүд болон орон нутгийн иргэд, малчид.


ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БАЙРШИЛ, ОГНОО БОЛОН ТАНХИМ 


Хэлэлцүүлгийн байршил

Хэлэлцүүлгийн танхим

Хэлэлцүүлгийн огноо

Цаг 

Хэлэлцүүлэг 1 

Төв аймгийн Архуст сум

Соёлын төв  

2019 оны 2-р сарын 19

10:00

Хэлэлцүүлэг  2 

Улаанбаатар хотын Багануур дүүрэг

Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим

2019 оны 2-р сарын 19

14:00

Хэлэлцүүлэг  3 

Төв аймгийн Баяндэлгэр сум

Соёлын төв  

2019 оны 2-р сарын 20

10:00

Хэлэлцүүлэг  4

Төв аймгийн Эрдэнэ сум

Соёлын төв  

2019 оны 2-р сарын 20

15:00

Хэлэлцүүлэг 5 

Төв аймаг (Сэргэлэн, Алтанбулаг болон  Зуунмод сумдыг хамруулна) 

Төв аймгийн ЗДТГ—ын хурлын танхим 

2019 оны 2-р сарын 21


10:00

Хэлэлцүүлэг  6 

Улаанбаатар хотын Налайх дүүрэг  

Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим

2019 оны 2-р сарын 21


14:00

Хэлэлцүүлэг  7 

Улаанбаатар хот (Хан-Уул болон Сонгинохайрхан  дүүргүүдийг хамруулна)

Нийслэлийн иргэний танхим

2019 оны 2-р сарын 25


14:00 


ХӨТӨЛБӨР


Үргэлжлэх цаг

Үйл ажиллагаа

15 минут 

Оролцогчдыг хүлээн авч бүртгэх, санал асуулгын хуудас болон холбогдох материал тараах

5 минут

Нээлтийн үг: Хурал даргалагч

10 минут

Илтгэл 1.  МИНИС төслийн танилцуулга 

20 минут

Илтгэл 2. Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний тайлангийн төслийн танилцуулга

60 минут

Асуулт/ Хариулт

60 минут

Тайлангийн төсөлд санал зөвлөмж авах 

5 минут

Хаалтын үг

10 минут

Тараагдсан санал асуулгын хуудас хурааж авах 

Хэлэлцүүлгийн үед та бүхний хэлсэн үг, асуулт, зөвлөмж болон саналуудыг бүрэн тэмдэглэж авах ба зайлшгүй шаардлагатай саналуудыг Нүүрснээс нийлэг  байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн БНБОҮ-ний тайлангийн төсөлд тусгана. 

Та бүхний санал, зөвлөмж уг тайлангийн төслийг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулах тул хэлэлцүүлгийн материалуудтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсэж байна. 

Хэлэлцүүлгийн материалуудыг МИНИС төслийн цахим хуудасныhttp://minis.mn/mn/p/хэлэлцүүлгийн-тойм болон http://www.minis.mn/mn/article/news/нүүрснээс-нийлэг-байгалийн-гаргаж-авах-төслийн-бнб дэд хуудсуудад, мөн цаасан хэлбэрээр Нийслэлийн ЗДТГ, ИТХ, Захирагчийн алба, Багануур, Налайх болон Хан-Уул  болон Сонгинохайрхан  дүүргийн ЗДТГ болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Төв аймаг, Төв аймгийн Архуст, Баяндэлгэр, Эрдэнэ, Сэргэлэн, Алтанбулаг болон  Зуунмод сумдын ЗДТГ болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус тус хүргүүлж,  тамгын газрын нэг цэгийн үйлчилгээний танхимд байршуулан,  гол оролцогч талуудад биечлэн хүргүүлсэн болно. 

Сонирхсон иргэд эдгээр материалуудтай ЗДТГ болон Иргэний танхим дээр очиж, биечлэн танилцаж болох бөгөөд иргэдэд бичгээр санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс дээр дурдсан газруудад санал авах дэвтрүүдийг байршуулсан болно. Түүнчлэн хэлэлцүүлгээс хойш 14 хоногийн дотор нэмэлт саналаа доорх хаягуудаар бидэн рүү илгээх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг мөн доорх хаягаар авах боломжтой. 

  • Цахим хуудас:

http://minis.mn/mn/p/санал-авах-хуудас

  • Хаяг: 

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 10, Ариг төв 401 тоот 

  • Утас: 

+976 - 7011-2689, 99102722

  • Факс: 

+976 - 7011-2689,  94141187

  • Фейсбүүк: 

https://www.facebook.com/MinisProject/

  • Твиттер:

https://twitter.com/water47189300

  • И-мэйл 

admin@minis.mn, info@greentrends.mn  

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн БНБОҮ-ний тайлангийн төсөлд хэрхэн авч үзсэн талаарх мэдээллийг танд хүргүүлэх бөгөөд мөн энэ талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох болно. 

Энэхүү олон нийтийн хэлэлцүүлэгт Таны оролцоо болон санал, зөвлөмж маш чухал бөгөөд таныг идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.


Хэлэлцүүлгийн материалуудыг доорх холбоосоор орж татаж авна уу. 

 Хэлэлцүүлгийн урилга хөтөлбөр  

Нүүрснээс нийлэг байгалийн хий гаргаж авах үйлдвэр байгуулах төслийн БНБОҮ-ний тайлангийн төсөл

 

Нүүрснээс нийлэг байгалийн хий гаргаж авах үйлдвэр байгуулах төслийн БНБОҮ-ний тайлангийн төслийн Техникийн  хураангуй


Нүүрснээс нийлэг байгалийн хий гаргаж авах үйлдвэр байгуулах төслийн БНБОҮ-ний тайлангийн төслийн Техникийн бус хураангуй 


Хүндэтгэсэн, 

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

ЗӨВЛӨХ БАГ ГРИЙНТРЕНДС ХХК



Share:
minis

MINIS